Сүлжээний картны тохиргоо
Fedora, CentOS, RedHat үйлдлийн системүүд нь ethernet сүлжээний картаа eth0, eth1, eth2 гэх мэт нэрлэдэг ба олон интерфэс картуудаа дугаарлан уг дугаараар нь ялгаж таньдаг.
Сүлжээний картны тохиргоогоо харахдаа ifconfig коммандыг ашиглана:
[root@linux ~]# ifconfig -a
eth0 Link encap:Ethernet HWaddr 00:06:25:09:6A:B5
inet addr:192.168.1.100 Bcast:192.168.1.255 Mask:255.255.255.0
UP BROADCAST RUNNING MULTICAST MTU:1500 Metric:1
RX packets:47379 errors:0 dropped:0 overruns:0 frame:0
TX packets:107900 errors:0 dropped:0 overruns:0 carrier:0
collisions:0 txqueuelen:100
RX bytes:4676853 (4.4 Mb) TX bytes:43209032 (41.2 Mb)
Interrupt:11 Memory:c887a000-c887b000
lo Link encap:Local Loopback
inet addr: 127.0.0.1 Mask: 255.0.0.0
UP LOOPBACK RUNNING MTU:16436 Metric:1
RX packets:787 errors:0 dropped:0 overruns:0 frame:0
TX packets:787 errors:0 dropped:0 overruns:0 carrier:0
collisions:0 txqueuelen:0
RX bytes:82644 (80.7 Kb) TX bytes:82644 (80.7 Kb)
Мөн ifconfig коммандыг сүлжээний картыг тохируулахад ашиглаж болдог бөгөөд дараах бичлэгийн ерөнхий хэлбэртэй байна:
ifconfig interface-name [parameter1] [parameter2] ... [parameterN]
Голлон ашигалгддаг parameter-үүд нь:
address Тухайн интерфэйсийн хаягийг тохирхойлно
netmask Тухайн интерфэйсийн маскыг тодорхойлно
broadcast Broadcast хаягийг тодорхойлно
media интерфэйсийн төрлийг тодорхойлно
up интерфэсийг идвэхжүүлнэ
down интерфэйсийг идвэхгүй болгоно
Жишээлбэл:
[root@fedora ~]# ifconfig eth0 address 192.168.1.100 netmask 255.255.255.128 broadcast 192.168.1.127 media 10baseT up
Энэ комманд нь eth0 интерфэйст 192.168.1.100 гэсэн хаяг, 255.255.255.128 гэсэн маск оноогоод, broadcast хайг нь 192.168.1.127, интерфэйс нь 10mbps хурдтай Ethernet сүлжээ болохыг зааж өгч интерфэйсийг идвэхжүүлж байна.
Сүлжээний картны тохиргооны файл нь /etc/sysconfig/network-scripts директор дотор байрлах ба ifcfg-interfacename гэсэн хэлбэртэй нэр бүхий файлууд байна. Жишээлбэл: eth0 интерфэйсийн тохиргооны файл нь ifcfg-eth0 гэсэн нэртэй байна. Одоо сүлжээний картны тохиргооны файлын бүтцийг авч үзье. Энэ нь анхны тохиргоогоороо дараах хэлбэртэй байдаг:
[root@fedora ~]# vi /etc/sysconfig/network-scripts/ifcfg-eth0
# Realtek Semiconductor Co., Ltd. RTL-8139/8139C/8139C+
DEVICE=eth0
BOOTPROTO=dhcp
ONBOOT=yes
DEVICE бичлэг нь сүлжээний картны нэрийг заана. Энэхүү бичлэгт заасан энр нь сүлжээний картны тохиргооны файлын нэрнээс үл хамаарна.
BOOTPROTO бичлэг нь тухайн сүлжээний карт сүлжээний тохиргооны сервер (DHCP) ашиглах эсэхийг заах ба ашиглах тохиолдолд ямар протокол хэрэглэхийг илэрхийлнэ. dhcp бол түхиргооны сервер ашиглана, static бол ашиглахгүй.
ONBOOT бичлэг нь линукс систем асах үед тухайн сүлжээний карт идвэхжих эсэхийг заана. NO бол идвэхжихгүй, YES бол идвэхжинэ.
Эдгээр 3 бичлэг нь сүлжээний тохиргооны файл бүрт заавал байх ёстой бөгөөд бусад бичлэгүүд нь таны тухайн үеийн шаардлагаас хамааран байж эсвэл байхгүй байж болно.
HWADDR бичлэг нь сүлжээний картны МАС хаягийг заана.
IPADDR бичлэг нь сүлжээний картны IP хаягийг заана.
NETMASK бичлэг нь сүлжээний маскийг заана.
Жишээлбэл:
DEVICE=eth1
IPADDR=192.168.1.1
NETMASK=255.255.255.0
ONBOOT=yes
BOOTPROTO=static
HWADDR=00:0D:61:67:D0:B2
Энэ нь eth1 сүлжээний карт 192.168.1.1 хаяг, 255.255.255.0 масктайгаар линукс систем асах үед идэвхжинэ.
интерфэйсийг идвэхжүүлэх болон идвэхгүй болгоход ifconfig-оос гадна ifup (идэвхжүүлэх) болон ifdown (идэвхигүй болгох) коммандыг хэрэглэж болно. Жишээлбэл:
[root@linux ~]# ifdown eth1
энэ нь eth1 сүлжээний картыг идэвхигүй болгож байна.
[root@linux ~]# ifup eth1
энэ нь eth1 сүлжээний картыг идэвхижүүлж байна.
Чиглүүлэлт (Routing)
Линукс системийн чиглүүлэлтийг iproute гэдэг программ зохуцуулж байдаг. Ихэнх тохиолдолд iproute программыг суулгах шаардлагаүй өөрөө анхнаасаа суусан байдаг. routing table-ийг одоогийн байдлыг харахад route коммандыг ашиглана:
[root@linux ~]# route -n
Kernel IP routing table
Destination Gateway Genmask Flags Metric Ref Use Iface
10.0.21.0 0.0.0.0 255.255.255.0 U 0 0 0 eth0
0.0.0.0 10.0.21.1 0.0.0.0 UG 0 0 0 eth0
routing table-ийг өөрчилөх мөн route коммандыг ашиглана.
Линукс системийн default gateway-г 192.168.2.1 болгон солъё гэвэл:
[root@linux ~]# route add default gw 192.168.2.1
Линукс системийг 192.168.10.0 сүлжээ руу холбогдохын тулд 192.168.2.10 gateway руу холбогдоно гэж заахын тулд:
route add 192.168.10.0 netmask 255.255.255.0 gw 192.168.2.10
route коммандыг ашиглан чиглүүлэлтийг тохилуулсаны дараа линукс системийг унтраагаад асаах үед чиглүүлэлтийн тохиргооны өөрчлөлт алга болсон байна. иймээс үүнийг линукс систем асах үед автоматаар ачаалагддаг болгох 2 арга байдаг.
1. rc.local файлд бичих
/etc/rc.local файлд байгаа бичлэгүүд нь shell script юмуу системийн комманд байх бөгөөд үүнийг систем бүрэн асаж гүйцсэн (бүх сервисүүдээ асааж дуусан)-ий дараа ажиллуулдаг. Тэгэхээр энэ файл дотор route коммандаа ашиглан өмнө үзүүлсэн шиг чиглүүлэлтийг зааж өгч болно.
2. туайн интерфэйс бүрт зориулсан чиглүүлэлтийн файл үүсгэх
Хүн л хийсэн юм чинь ядаж ойлгож болохоор л юм байж таараа.
Гагцхүү бэрхшээлийг давсан хүн л хөгждөг.
Гагцхүү бэрхшээлийг давсан хүн л хөгждөг.
Сануулга
Миний бие энэхүү гарын авлагыг бичиж байгаа нь Юникс төст үйлдлийн систем болон түүний серверүүдийн талаар төгс сайн мэддэг гэсэн үг огт биш юм. Гагцхүү миний чадан ядан ойлгож мэдсэн зүйлс хэн нэгний сурч мэдэх их үйлсэд өчүүхэн ч атугай нэмэр болох боловуу гэсэн санааг агуулсан болно. Энэхүү гарын авлаганд алдаа мадагтай зүйл байвал мэргэн уншигч та залруулан өгч туслана уу.
2008-02-02
Networking
Бичсэн Гандэмбэрэл at 21:52
Subscribe to:
Post Comments (Atom)
1 Comment:
jkkjljljlkjlkjkljlkj
Post a Comment