Тухай:
Аливаа үйлдлийн системийн шинэ хувилбар гарахад хүмүүс ихэнх тохиолдолд шинээр суулгадаг. Харин үүний оронд сүлжээнээс буюу интернэтээс үйлдлийн системийнхээ хуучин хувилбарыг шинэ хувилбар руу шилжүүлэх хялбар аргын тухай энд өгүүлэх ба жишээ болгон Федора үйлдлийн системийн 7-р хувилбарыг 8-р хувилбар болгон шинэчилэхийг авч үзнэ.
Шинэчилэх:
Дараах 4 алхмыг гүйцэтгэсэнээр та Федорагийн шинэ хувилбартай болно:
1. Эхлээд бүх пакежуудаа шинэчилж, yum утилитийн санг цэвэрлэсэн байх шаардлагатай. Үүний тулд дараах коммандуудыг өгнө:
# yum clean all
Ингэсэнээр үйлдлийн системийг шинэчилэх явцад ямар нэгэн санамсаргүй алдаа гарахаас сэргийлнэ.
2. Үүний дараа Федора үйлдлийн системийн аль хувилбар болохыг илэрхийлэх гол бакеж болох release пакежуудыг rpm утилитийн тусламжтайгаар дараах байдлаар шинэчилнэ:
# rpm -Uvh http://mirror.anl.gov/pub/fedora/linux/releases/8/Fedora/i386/os/Packages/fedora-release-8-3.noarch.rpm
rpm -Uvh http://mirror.anl.gov/pub/fedora/linux/releases/8/Fedora/i386/os/Packages/fedora-release-notes-8.0.0-3.noarch.rpm
3. Одоо үйлдлийн системээ шинэчилэх гол ажилдаа орно. Үүний тулд дараах коммандыг өгнө:
# yum update -y
энэ шинэчилэх ажиллагаа нь таны интернэтийн хурнаас хамаарч нэлээд удаан үргэлжилж болно. Таны интернэтийн хурд хэдий чинээ их байна төдий чинээ энэ процесс богино хугацаанд үргэлжилэх болно. Би өөрийн үйлдлийн системээ шинэчилэхэд ойлролцоогоор 650 - 1200 MB пакет сүлжээнээс татаж суулгадаг.
4. Шинэчилэх процесс дууссаны дараа компьютераа унтраагаад асаахад та Федора 8 үйлдлийн системтэй болсон байх болно.
Дутагдалтай талууд:
Интернэтийн хурднаас нэлээд их хамааралтай.
Давуу талууд:
Үйлдлийн системээ шинэчилэж байх үед та өөрийн хүссэн зүйлээ хийж байх боломжтой.
0 Comments:
Post a Comment