НООРОГ
DHCP нь Dynamic Host Configuration Protocol гэсэн үгний товчлол бөгөөд IP протокол ашигладаг сүлжээний хэрэглэгчдэд янз бүрийн тохиргоог серверээс тараахад хэрэглэнэ. Энэ зорилгоор ашиглаж буй серверийг DHCP сервер гэх ба зарим тохириолдолд тохиргооны сервер (configuration server) гэж нэрлэдэг.
DHCP серверийг практикт голлон IP хаяг тараахад ашигладаг.
Ерөнхийдөө IP хаягийг компьютерт manual, automatic, dynamic гэсэн гурван аргаар оноон өгч болох бөгөөд, manual гэдэг нь ямар нэгэн сервер ашиглахгүй гараар IP хаягийг оноохыг хэлнэ.
Dynamic гэдэг нь серверт хадгалагдаж буй хаягуудаас аль сул байгааг нь автоматаар оноохыг хэлнэ. Үүнийг хэрэглэсэний үр дүнд хэрэгчдийн IP хаяг өөрчилөгдөж болно.
Automatic гэдэг нь тухайн компьютерт зөвхөн заагдсан IP хаягийг оноодог. Иймээс тухайн компьютерийн хаяг өрчилөгддөггүй, үргэлж нэг IP хаягтай байдаг бөгөөд үүнийг зарим нэгэн онцгой хэрэглэгч болон серверүүдэд ашиглахад тохиромжтой.
DHCP сервер нь сүлжээнд ажиллахдаа UDP протокол 67, 68 дугаар портуудыг ашиглана (Зураг 1-т үзүүлэв). Хэрэглэгч DHCP серверийг олох хүлэлтийг broadcast хаягаар илгээнэ. Энэ хүсэлтийг сервер хүлээн аваад IP хаягийн сангаасаа сул байгаа хаягийг хэрэглэгчид санал болгоно. Үүнийг хэрэглэгч хүлээн аваад өөртөө тавьж шалгаад уг IP хаягийг авах хүсэлтээ broadcast хаягаар илгээнэ. Үүнийг зөвшөөрсөн хариуг серверээс илгээсэнээр хаяг авах процесс дуусна.
Fedora болон CentOS үйлдлийн систем дэх DHCP сервер нь dhcpd нэртэй пакеж байна. Үүнийг дараах коммандаар суулнаж болно:
[root@fedora ~]# yum install dhcpd
DHCP серверийн тохиргооны файл нь /etc/dhcpd.conf файл байх ба тараасан хаягуудын талаархи мэдээллээ /var/lib/dhcp/dhcpd.lease файлд хадгалдаг.
dhcpd.conf тохиргооны файлд голлон хэрэглэгддэг бичлэгүүдийг доор үзүүлэв:
- ddns-update-style динамик DNS ашиглах эсэхийг болон ашиглах бол шинэчилэх төрлийг заана.
- ignore client-updates
- group {[parameters] [options]} Parameter болон option-ы багцлана
- subnet address mask netmask { [parameters] [options] } Өгөдсөн хаяг, маск бүхий дэд сүлжээний parameter болон option-ийг тодорхойлно.
- host hostname {[parameters] [options] } Тухайн хостын parameter болон option-ийг тодорхойлно.
- Parameters- dhcp server болон dhcp protocol-ийн ажиллагааг удирдах
- range [dynamic-bootp] low-address [high-address] ; Динамикаар тараах хаягийн хязгаарыг заана. Subnet statement-тэй хамт хэрэглэгдэнэ. Range нь тодорхойлогдсон subnet-д хамаарагддаг байх ёстой. Subnet statement нь range parameter-ийг агуулаагүй бол тухайн subnet-ийн хэрэглэгчдэд хаяг тараахгүй.
- default-lease-time seconds; Тухайн хаягийг хир удаан хэрэглэж болохыг заана.
- max-lease-time seconds; Хаягийг хир удаан хадгалахыг заана.
- hardware type address;
- fixed-address address[, address... ] ;
- option subnet-mask mask; Subnet mask-ийг тодорхойлно. Хэрэв үүнийг тодорхойлоогүй бол subnet statement-ийнхийг авна
- option routers address[, address...] ; Router-ийн хаяг
- option domain-name-servers address[, address...] ; DNS server-ийн хаяг
- option domain-name domain; Домэин нэр
- option broadcast-address address; Broadcast хаяг
DHCP client
/etc/sysconfig/network-scripts/ifcfg-eth0
DEVICE=eth0
ONBOOT=yes
BOOTPROTO=yes
DHCP серверийн тохиргооны жишээ:
default-lease-time 86400;
max-lease-time 604800;
option subnet-mask 255.255.255.0;
option domain-name-servers 172.16.12.1, 172.16.3.5;
subnet 172.16.3.0 netmask 255.255.255.0 {
option routers 172.16.3.25;
option broadcast-address 172.16.3.255;
range 172.16.3.50 172.16.3.250; }
subnet 172.16.12.0 netmask 255.255.255.0 {
option routers 172.16.12.1;
option broadcast-address 172.16.12.255;
range 172.16.12.64 172.16.12.192;
range 172.16.12.200 172.16.12.250; }
group {
host client1 {
hardware ethernet 00:80:c7:aa:a8:04;
fixed-address 172.16.3.4; }
host client2 {
hardware ethernet 08:80:20:01:59:c3;
fixed-address 172.16.12.2; }
host client3 {
hardware ethernet 00:00:c0:a1:5e:10; f
ixed-address 172.16.3.16; }
}
3 Comments:
Windows Server 2003 дээр DHCP-н тохиргоо хэрхэн хийх талаар дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч
terige ter windows heregledeg hunes asuu malaa
dhcp group iin talaar medee bval taviaach? :(
Post a Comment