Хүн л хийсэн юм чинь ядаж ойлгож болохоор л юм байж таараа.
Гагцхүү бэрхшээлийг давсан хүн л хөгждөг.

Сануулга

Миний бие энэхүү гарын авлагыг бичиж байгаа нь Юникс төст үйлдлийн систем болон түүний серверүүдийн талаар төгс сайн мэддэг гэсэн үг огт биш юм. Гагцхүү миний чадан ядан ойлгож мэдсэн зүйлс хэн нэгний сурч мэдэх их үйлсэд өчүүхэн ч атугай нэмэр болох боловуу гэсэн санааг агуулсан болно. Энэхүү гарын авлаганд алдаа мадагтай зүйл байвал мэргэн уншигч та залруулан өгч туслана уу.

2007-11-08

Вэб сервер

Ноорог
Суулгах:
Хэрэв та анх үйлдлийн системээ суулгахдаа вэб серверээ суулгаагүй бол дараах коммандаар суулгах шаардлагатай.
# yum install httpd
Үүний httpd гэдэг нь apache вэб серверийн үндсэн хэсгийнх нь нэр.

Тохиргооны файл:
Тохиргооны файл нь /etc/httpd/conf/httpd.conf боловч анхан шатны түүхий тохиргооны хувьд энэ нь тийм ч чухал зүйл биш. Анх сурч байгаа бол та үйлдлийн системийнхээ анхны тохиргоог шууд ашигласан нь дээр.

Вэбээ байрлуулах:
Анхны тохиргоогоороо вэб хуудас байрладаг үндсэн директор нь /var/www/ юм. Энэ директор дотор бас хэд хэдэн директор байдаг ба үүний html нэртэй директор дотор өөрийн статик вэб хуудсаа хуулах хэрэгтэй.

Вэб серверээ ажиллуулах:
# /etc/init.d/httpd start

Вэбээ шалгах:
Браузер дээрээ http://youripaddress гэж бичээд Enter Товч дарна. Үүний youripaddress гэсэн нь таны веб сервер ажиллуулах гэж байгаа серверийг IP хаяг байна.

0 Comments: