CentOS болон Fedora үйлдлийн систем нь rpm төрлийн пакежийг ашигладаг.
rpm пакежийн нэр нь дараах бүтэцтэй байна.
packagename-a.b.c-x.y.z.arch.rpm
- packagename - пакежийн нэр
- a.b.c – програмыг хөгжүүлэгчээс тодорхойлж өгсөн хувилбарын дугаар
- х.y - build number (release number). Энэ нь хөгжүүлэгчээс тодорхойлж өгсөн хувилбарын дугаар биш бөгөөд эх кодыг rpm пакеж болгон хөрвүүлсэн хөрвүүлэлтийн дугаар юм. Анхны тохиргоо өөрчилөгдөх,
- z - үйлдлийн систем юмуу repository-ийн нэр
- arch – architecture
- i386 - intel 386 болон түүнээс хойшхи CPU-тэй ажиллах боломжтой
- sparc64 - sparc төрлийн процессортой ажиллах боломжтой
- Noarch - процессорын архитектур харгалзахгүй ажиллана
bobo нэртэй пакежийн 3.0.4 дэх хувилбар(build number нь 1.27), fedora үйлдлийн системийн 8 дахь хувилбарт зориулагдсан, Intel 586 болон түүнээс хойшхи процессоруудад ажиллана
rpm пакежийг rpm гэсэн нэртэй пакеж менежерийн тусламжтайгаар удирдана. rpm пакеж менежерийг rpm коммандаар ажиллуулна. rpm коммандын ерөнхий бичлэг нь дараах хэлбэртэй байна:
rpm [operation][options] [package-files]
operation
-i package-ийг суулгах. систем ижил нэртэй package-ийг агуулаагүй байх ёстой
-U Шинэ package-ийг суулгах юмуу байгаа суусан байгаа package-ийг шинэчлэх
-F хэрэв package-ийн хуучин хувилбар суусан байгаа тохиолдолд шинэчлэх
-q суусан байгаа package-аас тодорхой мэдээллүүдийг хайна.
-V суусан package өөрчилөгдсөн эсэхийг шалгана.
-e суусан package-ийг устганa
Options
--hash (-h)
-v
--nodeps
--test
--all (-a)
--file (-f)
--requires (-R)
--list (-l)
Жишээлбэл: unrar нэртэй пакеж суусан байгаа эсэхийг шалгая:
[root@localhost Desktop]# rpm -qa unrar
unrar-3.6.8-1.lvn5.rpm
[root@localhost Desktop]#
unrar-3.6.8-1.lvn5.rpm пакежийг устгая:
[root@localhost Desktop]# rpm -e unrar-3.6.8-1.lvn5
[root@localhost Desktop]#
unrar-3.6.8-1.fc5.i386.rpm пакежийг суулгая:
[root@localhost Desktop]# rpm -ivh unrar-3.6.8-1.fc5.i386.rpm
warning: unrar-3.6.8-1.fc5.i386.rpm: Header V3 DSA signature: NOKEY, key ID e42d547b
Preparing... ########################################### [100%]
1:unrar ########################################### [100%]
[root@localhost Desktop]#
Ийнхүү дээрхи байдлаар пакежийг суулгаж болох боловч энэ нь нэлээд их гар ажиллагаа шаардахаас гадна урьдчилан суулгасан байх шаардлагатай пакежуудыг олж суулгах гэх мэт хүндрэлтэй асуудлууд үүсдэг. Иймээс үүнийг хялбарчилах yum программыг ашиглах нь илүү үр дүнтэй байдаг.
yum гэдэг нь Yellow dog Updater, Modified гэсэн үгний товчлол юм. Энэхүү программ нь rpm пакеж ашигладаг системүүдэд зориулсан автомат пакеж шиэчилэгч, суулгагч, устгагч юм. yum программыг yum коммандаар ажиллуулна. yum коммандыг дараах хэлбэрээр бичнэ.
yum command package
unrar нэртэй пакежийг суулгая:
[root@localhost ~]# yum install unrar
суусан байгаа пакежуудыг шинэчилье:
[root@localhost ~]# yum update
unrar пакежийг усгая:
[root@localhost ~]# yum remove unrar
unrar пакежийн талаахи мэдээллийг харъя:
[root@localhost ~]# yum info unrar
un гэсэн үгээр эхлэсэн пакежуудын жагсаалтыг харъя:
[root@localhost ~]# yum list un*

- command - ямар үйлдэл хийхийг заана.
- install - суулгах
- update - шинэчилэх
- remove - устгах
- info - товч тайлбар мэдээлэлийг харах
- list - пакежийн жагсаалтыг харуулна
- search - пакежийн жагсаалт болон товч тайлбараас хайх
- package – пакежийн нэр
unrar нэртэй пакежийг суулгая:
[root@localhost ~]# yum install unrar
суусан байгаа пакежуудыг шинэчилье:
[root@localhost ~]# yum update
unrar пакежийг усгая:
[root@localhost ~]# yum remove unrar
unrar пакежийн талаахи мэдээллийг харъя:
[root@localhost ~]# yum info unrar
un гэсэн үгээр эхлэсэн пакежуудын жагсаалтыг харъя:
[root@localhost ~]# yum list un*
1 Comment:
Таньтай яаж холбоо барих вэ? Асууж лавлах хэдэн зүйл байна
Post a Comment